Сун Ятсин, Монгол маркийн бодлогыг “өөрчилсөн” нь
Монгол маркийг монгол хүн байна гэж зүйрлэж бодвол монгол дээлэн дээр пиджак хөдөрч тэргүүндээ ковбой малгай духдуулж, жинсэн өмд углаж, нэг хөлөндөө монгол гутал нөгөө хөлөндөө ботинк жийсэн тийм хачин эрээвэр хураавар гаж хувцасласан үндэснийхээ хэв шинжийг алдсан гаж нэгэн “харагдаж” байлаа, надад. Зүй нь үндэснийхээ хувцсыг өв тэгш зохимжтой сайхнаар хувцасласан монгол хүн “байх” ёстойсон.
