Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлд оройн цагаар үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэн, сүүлийн автобусны цагт өөрчлөлт оруулжээ. Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилдэг байсан бол гурван автобус нэмж үйлчилгээнд явуулдаг болсон байна. Сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад очихоор зохицуулалт хийжээ. Тус чиглэлийн нийтийн тээвэрт том хүн 1,000, хүүхэд 200 төгрөг төлж, гурван удаа дамжин суух боломжтой байна.
