Depository of News

ҮЙЛ ЯВДАЛ: Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлнэ

newsdepo.com · world

Төрийн ордонд 09:00 цагт “Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт II салбар хуралдаан эхэлнэ. Жуковын талбайн хажууд Стандарт, хэмжил зүйн газар гадна талбайд 10:00-16:00 цагт Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, салбарын үйл ажиллагаа, ач холбогдлыг олон нийтэд таниулна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдэд стандартын талаарх мэдээлэл, зөвлөгөө хүргэхээс гадна алт, мөнгөн эдлэлийн сорьц тогтоох үйлчилгээ үзүүлж, явуулын лабораториор дамжуулан хэмжилт, шинжилгээний үйлчилгээг иргэдэд хүргэнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ.

Read full article →