Depository of News

Баянхошуунд баригдаж буй спорт цогцолборт нийслэлийн хэмжээний тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ

newsdepo.com · world

Баянхошуу дэд төвд баригдаж буй спорт цогцолбор нь 4,227 м.кв талбайтай, зоорьтой дөрвөн давхар барилга бөгөөд 650 хүний суудалтай спорт заал, 25 метр урт таван зам бүхий усан бассейнтай, жүдо, чөлөөт бөх, самбо, боксын иж бүрэн бэлтгэлийн заал, мөн 166 автомашины гадна зогсоолтой байна. Тус спорт цогцолбор ашиглалтад орсноор ойр орчмын дөрвөн хорооны 30 мянга гаруй оршин суугч спортоор хичээллэх боломж бий болж, нийслэлийн хэмжээний спортын тэмцээн, уралдаан, арга хэмжээг тус төвд зохион байгуулахаар төлөвлөжээ. Спорт цогцолбор нь усан сэлэлт, бокс, жүдо, иог, гимнастик, биеийн хүчний бэлтгэл, чийрэгжүүлэлтийн анги танхим, олон төрөлт спорт заалтай, бүх насныхны спортоор хичээллэх боломжийг хангах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зориулалттай байна. Харин тус дэд төвд баригдаж буй нийгмийн барилга байгууламжийн дулааны асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэж, ашиглалтад ороход бэлэн болж байгааг нийслэлийн албаны эх сурвалж мэдээлэв. Нийслэлийн төсвийн санхүүжилт, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны зээлээр Баянхошуу дэд төвд дэд бүтэц бүхий нийгмийн барилга байгууламжуудыг барьж байгаа аж.

Read full article →