Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн авто замыг засварлахаар болжээ. Дамбадаржаагийн тойргоос Тоосгоны үйлдвэрийн эцэс хүртэлх авто замын засварын ажил өнөө шөнө буюу аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас эхэлж, хөдөлгөөнийг хаахаар болсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгон, өөр замаар зорчихыг хүсье гэв. Тоосгоны үйлдвэрийн авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 16-ний 05:00 цагт нээхээр төлөвлөжээ.
