Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв
Сүүлийн үед ч гэсэн монголчууд үндэстнийхээ хувьд XII зуунд л үүссэн гэж үзэх хандлага санаархал гарсаар байна. Тэгвэл сүүлийн үеийн археологийн олдворууд, Монголын эрдэмтдийн судалгаа, ялангуяа палеогенетикийн ухаанд хийгдэж байгаа хувьсгал нь Евразийн нүүдлийн соёл иргэншил бүхэлдээ боссон суурь нь протомонгол үндэстэй байсныг, харин үүний биологийн ул мөр нь дэлхийн хэдэн арван ард түмний цусанд оршсоор байгааг баталж байгаа билээ.
