Depository of News

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх авто замыг ирэх сард нээнэ

newsdepo.com · world

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км авто замыг шинэчилж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьж, 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, тогтсоноос үүдэн эвдэрчээ. Авто замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байгаа аж. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км авто замын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10-н гэхэд нээхээр төлөвлөжээ. Санхүүжилтийг нийслэлийн төсвөөс шүүхэд энэ онд тус дүүргийн 19 дүгээр хорооны авто зам, замын байгууламжийн ажилд ₮3.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ .

Read full article →