Depository of News

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэр гарсан шалтгааны ихэнх нь ил галаас үүдэлтэй байна

newsdepo.com · world

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 57 дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3 иргэний амь нас, 133.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гал түймрийн дуудлага мэдээллийн 58 хувийг ил гал, 20.7 хувийг цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас, 7 хувийг яндангийн цонолт, 14.3 хувийг бусад шалтгаанаас үүдэлтэй байгааг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэв. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагын зөвлөмж: Гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах Намрын хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахаас сэргийлэх.

Read full article →