Depository of News

Хэрэглээ бүрд үнэ цэн нэмэх Beep Classic виртуал кредит карт зах зээлд нэвтэрлээ

newsdepo.com · world

“Финко Капитал ББСБ” ХХК нь харилцагчдынхаа өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд нийцсэн Beep Classic виртуал кредит картыг “Бонум” ХХК-тай хамтран зах зээлд нэвтрүүллээ. Харилцагчид Beep Classic кредит картаар худалдан авалтаа илүү ухаалгаар удирдаж, хэрэглээнээсээ урамшуулал, хэмнэлт хүртэх боломжтой. Түүнчлэн картаа Apple Pay болон Google Pay-д холбож биет карт авч явах шаардлагагүйгээр дотоод, гадаадад төлбөр тооцоогоо хялбар, шуурхай, найдвартай гүйцэтгэж, хэрэглээ болон эргэн төлөлтөө Beep Wallet аппликэйшнээр хянан удирдана. iPhone, Apple Watch болон Google Pay дэмждэг Android төхөөрөмжөөрөө NFC технологид суурилсан контактгүй төлбөр хүлээн авдаг худалдаа, үйлчилгээний цэгүүд, цахим худалдааны сайтуудаар худалдан авалт хийхдээ картаа ашиглан төлбөрөө хялбар, шуурхай хийх боломжтой. Салбарт очих шаардлагагүй, картаа цахимаар нээлгээрэй Харилцагчид Beep Wallet аппликэйшнээр дамжуулан зээлийн эрхийн хэмжээгээ цахимаар шалгуулж, 5,000,000 төгрөг хүртэл эрхийн хүрээнд виртуал картаа нээн ашиглах боломжтой. Карт нээхэд салбарт биечлэн очих шаардлагагүй. [Beep Classic картын хэрэглээний зааврыг үзэх] Дэлгэрэнгүй мэдээллийг [ ЭНДЭЭС ] авна уу. Хялбар хэрэглээ, төлбөрийн найдвартай хамгаалалт Apple Pay болон Google Pay нь төлбөр тооцоог хялбар, шуурхай гүйцэтгэхийн зэрэгцээ харилцагчийн төлбөрийн мэдээллийг хамгаалах технологи ашигладаг. Тухайлбал, Apple Pay-аар төлбөр хийх үед картын бодит дугаарыг худалдаа эрхлэгчид дамжуулахгүйгээр төхөөрөмжид зориулсан тусгай дугаар болон гүйлгээний хамгаалалтын мэдээллийг ашиглан төлбөрийг баталгаажуулдаг. Түүнчлэн төхөөрөмжийн баталгаажуулалт нь зөвшөөрөлгүй гүйлгээ хийгдэх эрсдэлээс сэргийлэх бөгөөд харилцагч та төхөөрөмжийнхөө нууц код болон аюулгүй байдлын тохиргоог идэвхтэй байлгаж, картаа зөвхөн өөрийн хяналтад ашигласнаар найдвартай хамгаалагдсан төлбөрийн үйлчилгээг тасралтгүй хүртэх боломжтой. Цахим санхүүгийн үйлчилгээний шинэ боломж “Финко Капитал ББСБ” ХХК нь технологид суурилсан, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хөгжүүлж, харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг хүргэхийг зорьдог. Beep Classic виртуал кредит картыг Apple Pay болон Google Pay-д холбон ашиглах боломж нь зээлийн үйлчилгээ болон цахим төлбөр тооцоог нэгтгэж, харилцагчдад хялбар, шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна. Шинэ картын нээлтийн урамшуулал Beep Classic картын харилцагчид хамтрагч байгууллагуудад хийсэн худалдан авалтдаа 20% хүртэл буцаан олголт авах боломжтой. Урамшууллын хугацаа: 2026.10.11–2026.12.31 (Буцаан олголтын хувь хэмжээ болон үйлчлэх нөхцөл хамтрагч байгууллага бүрд ялгаатай) Beep Wallet аппликэйшнийг татан авч, зээлийн эрхээ тооцоолуулаарай. Beep Wallet аппликэйшн татах: finco.mn/app

Read full article →