Depository of News

Жүр Үр брэндийн “Chocolate Collection – Seasonal Limited Edition” цэвэр шоколадаар урласан бялуунууд худалдаанд гарлаа

newsdepo.com · world

Жүр Үр брэндийн улирал бүр хэрэглэгчдэдээ зориулсан “Seasonal Limited Edition” цувралын хоёр дахь бүтээл болох “Chocolate Collection” бялуунууд 2026 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гарлаа. Тус цувралын эхний бүтээл болох “Berry Collection” нь 2026 оны 5 дугаар сард худалдаанд гарч, байгалийн жимсний цэвэр амт, шинэхэн мэдрэмжийг хэрэглэгчдэд хүргэсэн. 2025 онд шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулан үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн Жүр Үр компани нь орчин үеийн дэвшилтэт технологийг Монгол үндэсний онцлогтой уялдуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн шинэ өнгө төрх, өвөрмөц шийдэл бүхий брэнд бүтээгдэхүүнээ тогтмол танилцуулж ирсэн бөгөөд энэ удаад улирлын онцгой “Seasonal Limited Edition” цувралын дараагийн бүтээл болох “Chocolate Collection” нь хэрэглэгчдэдээ хүрч байна. Энэ намрын онцгой цуглуулга болох “Chocolate Collection” нь шоколадны амт, үнэр, бүтцийг өөр өөрийн онцлог шийдлээр илэрхийлсэн Opera, Chocolate Mousse, Chocolate Noir гэсэн гурван төрлийн бялуунаас бүрдэнэ. Бялуу бүрийг Жүр Үр компанийн шилдэг бялуу урлаачид шоколаданд дурлагсдад зориулан амт, бүтэц, өнгө төрхийг нарийн мэдрэмжээр урлаж байгаа тул хязгаарлагдмал тоогоор худалдаанд гарч байна. Энэхүү цуглуулга нь таны тансаг сонголт бөгөөд сонгодог амтыг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулснаараа онцлог юм. Тус цуглуулгын онцгой бялуунууд “Жүр Үр”-ийн Улаанбаатар болон орон нутгийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. “Жүр Үр” брэнд нь “Seasonally Limited Edition” цувралаараа шинэ амт, өвөрмөц шийдлийг улирал бүр хэрэглэгчдэдээ зориулан гайхалтай мэдрэмж, онцгой бүтээгдэхүүнүүдийг хүргэсээр байх болно.

Read full article →