Depository of News

376 дугаар цэцэрлэг арваннэгдүгээр сард хүүхэд багачуудаа хүлээж авна гэж мэдээллээ

newsdepo.com · world

Баянхошуу дэд төвд баригдсан 240 хүүхдийн ортой 376 дугаар цэцэрлэг арваннэгдүгээр сард хүүхэд багачуудаа хүлээж авна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ. Тус цэцэрлэг 240 хүүхдийн ортой. 1,945 м.кв талбайтай, хоёр давхар бөгөөд бие даасан халаалтын системтэй, ус хангамж, ариутгах татуургын төвийн системд холбогджээ. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд цэцэрлэгийн насны 653 хүүхэд амьдардаг. Тус хороонд төрийн өмчийн цэцэрлэг байхгүй бөгөөд нэг хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн төсвийн санхүүжилт, Азийн Хөгжлийн Банк, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны зээлийн хөрөнгөөр барьжээ. НИТХ-ын 2019 оны тогтоолоор 40 дүгээр хороо нь тус дүүргийн 7 дугаар хорооноос хуваагдаж, шинээр байгуулагдсан байна.

Read full article →