"Баавгай явж байна” гэх AI буюу зохиомол зураг тараах, хуурамч мэдээлэл өгвөл 300,000-3,000,000 хүртэл төгрөгөөр ТОРГОНО
Баавгайтай холбоотой худал мэдээлэл тараах, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд торгож, хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам наас мэдээллээ. Цахим орчинд “баавгай явж байна” гэх AI буюу зохиомол зураг тараах, хуурамч дуудлага мэдээлэл өгөх тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь бодит дуудлагат цаг алдах, иргэдийг төөрөгдүүлэх, айдаст автуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Иймд хуурамч мэдээлэл тараасан, дуудлага өгсөн зэргийг холбогдох байгууллага тогтоож, Зөрчлийн тухай хуулиар торгох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг анхааруулж байна. Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг. АВРАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛБАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ • Иргэнийг 300,000 төгрөгөөр • Хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
