Depository of News

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХУД "Вива сити" орчимд баавгай орж ирсэн дуудлага бүртгэгджээ

newsdepo.com · world

Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай бүлгийн 5 албан хаагч 2 автомашинтай, ХУД-ийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 1 автомашинтай, ХУД-ийн цагдаагийн газраас 4 албан хаагч 1 автомашинтай эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж байна. Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд, олон нийтийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаны байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна. ХЭРЭВ БААВГАЙ ҮЗЭГДВЭЛ: Өөрөө барих, үргээх гэж оролдохгүй, Шуурхай мэдээл! Гүйхгүй, тайван холд! Ойртохгүй, зураг авахгүй! Баавгайг бүү үргээ! Хоол, хогоор бүү тат! ХОЛБОО БАРЬЖ МЭДЭЭЛЭХ ДУГААР: 310005, 72720303

Read full article →