Depository of News

ФОТО: Барилгын дээвэрт гарсан галыг 04:40 цагт бүрэн унтраажээ

newsdepo.com · world

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад (2026.10.09) 23:48 цагт гарсан галыг 00:10 цагт цурамд оруулж, 10-ны өдрийн 04:41 цагт бүрэн унтраажээ. Гал унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Алба хаагчид тухайн барилгад байсан 3 хүнийг эсэн мэнд гаргасан. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтоохоор ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Read full article →