Олимпын гүүрний зүүн талын барилгад гарч буй галыг унтраахаар 40 гаруй алба хаагч ажиллаж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо Олимпын гүүрний зүүн талд барилга дээр гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 22:48 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах дөрвөн ангийн 40 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын дээврийн дулаалгын хэсэг шатаж байсан бөгөөд унтраах ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
