Depository of News

Энэ сарын 13-ныг дуустал Олимпын гүүрний хэв гажилтын заадсыг шөнийн цагаар засварлана

newsdepo.com · world

Олимпын гүүрний хэв гажилтын заадсыг засварлах ажил энэ сарын 5-наас эхэлжээ. Засварыг гүйцэтгэхдээ 862м авто замын хөдөлгөөнийг шөнийн цагаар 23:00-07:00 цагийн хооронд түр хаах тул иргэд, жолооч нарыг өөр зам сонгохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв. Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийг дуустал 23:00-07:00 цагийн хооронд хаах юм байна. Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлж, 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламж бүхий Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг 2022 онд нээж байсан билээ.

Read full article →