Depository of News

"Малчны хариуцлагагүй байдлаас үүдэж гарсан асуудлыг Засгийн газар нөөц хөрөнгөөрөө шийдэхгүй. Хуулиудад өөрчлөлт орно"

newsdepo.com · world

Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Улсын Онцгой Комисс(УОК)-ын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ зарим хуульд өөрчлөлт оруулах талаар дурдав. Тэрбээр "Малаа тоолж, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн тооцооллыг гаргах зайлшгүй шаардлага бий. Мөн ан амьтны тооллого явуулж, холбогдох хууль тогтоомжуудыг эргэн харна. Мал, амьтан тоолно гэдэг зүгээр тоо мэдэх асуудал биш. Эдийн засгийн бодлогыг тодорхойлдог. Малчид хариуцлагатай байх хэрэгтэй. Мал бол тухайн малчны хөрөнгө. Малчдын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй янз бүрийн асуудал болдог. Тэр бүрийг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гаргаж шийдэхгүй. Хэд хэдэн хуулийн өөрчлөлтийн асуудал орно. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу миний бие малыг эрүүлжүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн. Биокомбинатын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцахад тоног төхөөрөмжүүдийнх нь 54.3 хувийг ашиглах боломжгүй болсон байна. Энд нийт 46 нэр төрлийн вакцин үйлдвэрлэж байгааг өргөжүүлэх боломж бий эсэхийг судална. Шаардлагатай байгаа 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдсэн" гэлээ.

Read full article →