Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Паралимпын наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

newsdepo.com · world

Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд 18 спортын төрөлд 45 орны 4,000 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо. Арга хэмжээний үеэр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монголын багийг ахлагч Ц.Одонбаяр, Монголын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгөв. Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам юм. Тус наадамд Монгол Улсын баг тамирчид дөрвөн удаа оролцоход нийт 29 медаль хүртэж байжээ. ФОТО:

Read full article →