ҮЙЛ ЯВДАЛ: Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
“Чингис хаан” үндэсний музейд 09:00 цагт "Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. “Зууны мэдээ” сонины мэдээллийн төв 11:00 цагт “Залуус тогтдоггүй юу, байгууллага тогтоож чаддаггүй юу?” сэдвийн хүрээнд “HR Day 2026” арга хэмжээний хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана. Цахим хурал(Улаанбаатарын цагаар) МҮОХ-ны төв байранд 11:00-12:00 цагт Италийн Элчин сайд Жованна Пиккаррета болон АНУ-ын Элчин сайд Ричард Буанган нар "Олимпын наадам: залуусын хөгжил дэвшил болон энх тайвныг дэмжихэд гүйцэтгэх үүрэг – Хөлбөмбөгийн нөлөө" сэдэвт цахим хуралд оролцоно. ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 15:00 цагт " Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ой хүндэтгэлийн хурал"-ын нээлтийн ажиллагаа болно.
