Depository of News

Хиймэл оюун ухааныг (AI) “супер оюун ухаан” гэж нэрлээгүй хэн бүхнийг “дайсан” гэж үзэхээ Трамп анхааруулав

newsdepo.com · world

"Хиймэл оюун ухаан" (Artificial Intelligence) гэх нэршлийг "супер оюун ухаан" (Super Intelligence) гэх нэршлээр солих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр түүний хүслийг дагаагүй хэн бүхнийг "ДАЙСАН" гэж үзэхээ анхааруулсан ч үүний үр дагавар ямар байх талаар тодорхой зүйл хэлээгүй байна. “Өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, илүү оновчтой шинэ нэршил болох 'супер оюун ухаан'-ыг ашиглахын оронд 'хиймэл оюун ухаан' гэх нэршлийг ашиглаж буй хэн бүхнийг Цагаан ордон 'ДАЙСАН' гэж үзэх болно!" хэмээн Трамп өөрийн сошиал хуудсаар мэдэгджээ. Трамп нэршил өөрчлөх саналаа өнгөрсөн сард НҮБ-ын ерөнхий ассамблейн индрээс хэлсэн үгэндээ дурдаж, шинэ нэршил нь "хамаагүй дээр сонсогдож байна" хэмээн магтаж байв. Үүний дараа есдүгээр сарын сүүлчээр АНУ-ын засгийн газрын хэмжээнд "супер оюун ухаан" гэх нэршлийг ашиглахыг үүрэг болгосон захирамжид Трамп гарын үсэг зурсан юм. Энэхүү үүрэг нь хувийн хэвшлийнхэнд хамаарахгүй ч Марк Закербэргийн "Meta" групп зэрэг зарим компаниуд уг нэршлийг хэдийнээ ашиглаж эхлээд байгаа. Трампын холбоотон Илон Маск ч мөн өөрийн "X" сошиал сүлжээн дэх нийтлэлүүддээ "супер оюун ухаан" гэх нэршлийг ашигладаг болсон. Нэр томьёоны энэхүү маргаан нь үндсэндээ улс төрийн шинж чанартай юм. Хиймэл оюун ухааны (AI) хэрэглээг тууштай хамгаалж ирсэн АНУ-ын ерөнхийлөгч уг технологийн аюулгүй байдлын талаарх санаа зовнил нэмэгдэж, АНУ-д дата төвүүд олширч байгаад олон нийт бухимдалтай хандаж буй энэ үед уг технологийг эерэг өнцгөөс харуулахыг оролдож байгаа бололтой. Ерөнхийдөө Трамп аливаа зүйлд шинэ нэр өгөх дуртайгаа батлан харуулж, Мексикийн булан (Gulf of Mexico)-г "Америкийн булан" (Gulf of America), Онтарио нуурыг (Lake Ontario) "Америк нуур" (Lake America) хэмээн нэрлэх шийдвэр гаргаад байгаа билээ. Эх сурвалж: AFP

Read full article →