Ажил үйлс нь тариа будаа шигээ арвин яваа Гавьяат механикжуулагч Ө.Чимэддорж
Талын салхинд буудайн үнэр сэнгэнэж, комбайн тачигнан, тариа ачсан машинууд тоос татуулан давхина. Энэ бол бүтэн жилийн хөдөлмөр ургац болон бууж, шаргал талын өгөөж айл бүрийн ширээнд хүрэх Сэлэнгийн намар. Ургацын далай шаргалтсан, хөдөлмөрч түмний амьдрал буцалсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас бэлтгэсэн сурвалжилгаа хүргэе.
