А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Их энэрэл хайраар өсгөсөн алдрай бяцхан үр нь монгол түмнийхээ их өв соёлыг тээж, зүлэг ногоон дэвжээнээ олон аавын хүүхдүүдтэй эр бяр, уран мэхээ уралдуулан барилдаж, зүүн, баруун талын засуулуудаа ханаруулан цэнгэлийн манлайд зогсохыг харах нь ээж хүний сэтгэлд багтамгүй их баяр, бахдал авчирсан нь лавтай. Ийнхүү “Зууны мэдээ”-гийн зочноор Монгол Улсын даян аварга Б.Орхонбаярын ээж А.Батцэцэгийг урьж, ярилцлаа.
