Рамон Вега ФИФА-гийн ерөнхийлөгчид өрсөлдөнө
Английн “Тоттенхэм” баг болон Швейцарын шигшээд тоглож байсан хөлбөмбөгчин Рамон Вега Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ тухайгаа The Athletic цахим хуудсанд ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.
