Depository of News

ФОТО: "Ах минь дуугаараа Монголын ард түмнээ баярлуулдаг, хөгжөөдөг, онгироодог бас уйлуулдаг байлаа"

newsdepo.com · sport

Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн, нэрт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн гэрэлт хөшөө өнөөдөр Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд морин цагт ёслол төгөлдөр байршлаа. Барималч Л.Гантөмөр тэргүүтэй дөрвөн барималчийн хамтын бүтээл уг хөшөө нь суурьтайгаа хийлээд 3.2 метр өндөр хүрэл хөшөө юм. Харин суурийг нь боржин чулуугаар урлаж, нэрт дуучны ажиллаж, уран бүтээлээ түмэндээ хүргэж байсан Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын барилгын багана тайзыг бэлгэдсэн сийлбэртэй. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэлт хөшөөний нээлтийн үеэр дуучны хүү А.Амартайван "Хөшөө босгоход бүх талаар дэмжин оролцсон хүмүүстээ бүгдэд нь талархлаа илэрхийлж байна. Онцолж хэлэхэд миний хүсэлтийг хүлээн авч, хүндэтгэж, өөрийнхөө хүсэл болгон хамтдаа зүтгэсэн Н.Өнөрцэцэгтээ баярлалаа. Мөн хүсэлтийг минь хүлээн авч, Зайсан толгойд залсан "Сайнбуян сан"-гийн тэргүүн Ч.Ичинхорлоод маш их баярлалаа. Үнэхээр сайхан байна. Бид бүгдээрээ хамтдаа босгож чадлаа. Бид хэнээс ч юм гуйлгүйгээр босголоо. Ард түмний хүн гэдэг ард түмний л хүн байдаг аж" хэмээн талархлаа илэрхийлсэн. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн гавьяат дасгалжуулагч А.Басхүү "Адарааг ямар дуучин байсан гэдгийг нэгэн цаг үед бүгд мэддэг, мэдэрдэг байлаа. Анх Ардын дууны П.Адарсүрэн хэмээгдэн гарч ирж байв. П.Адарсүрэн ах минь дуугаараа Монголын ард түмнээ баярлуулдаг, хөгжөөдөг, онгироодог, уйлуулдаг байсан. Хөшөөг нь босгож, дурсаад сууж байгаа ийм сайхан сэтгэлтэй та бүхэнд баярлалаа. Энэ ажлыг санаачилж, гардан хөөцөлдөж, хүч хөдөлмөрөө гарган оролцсон Н.Өнөрцэцэг, дүү А.Амартайван болон энэ хөшөөний зургийг анх гаргахаас эхлээд бий болгосон бүх хүнд үнэхээр их баярлалаа. Та бүхний хүчээр П.Адарсүрэн дахин төрлөө, дахин мөнхөрлөө" хэмээж байв. ФОТО:

Read full article →