Depository of News

iPhone 18 Pro Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ

newsdepo.com · sport

Apple компанийн шинэ үеийн iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max загварууд Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарлаа. Үүнтэй холбоотойгоор Мобиком Корпораци 10 дугаар сарын 7-ны 23:30 цагт Тэди дижитал төвд iPhone 18 Pro Series-ийн Монгол дахь албан ёсны нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үеэр шинэ iPhone-ийг хамгийн түрүүнд сонирхож, худалдан авахаар ирсэн хэрэглэгчид нэг дор цуглаж, iPhone 18 Pro Series-ийн шинэ боломжуудтай танилцлаа. Нээлтийн арга хэмжээг үргэлжлүүлэн 10 дугаар сарын 8-ны 00:00–02:00 цагийн хооронд Тэди дижитал төв болон Дархан, Эрдэнэт дэх Мобикомын салбаруудад шөнийн худалдаа амжилттай зохион байгууллаа. Ингэснээр нийслэлээс гадна орон нутгийн хэрэглэгчид ч шинэ iPhone 18 Pro Series-ийг хамгийн түрүүнд худалдан авах боломжтой болсон юм. Нээлтийн онцлох урамшууллууд Нээлтийн үеэр iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загварыг худалдан авсан хэрэглэгчдэд: AirPods 5 бэлэг 30,000 төгрөгийн бэлгийн карт 5 хувийн cashback 40 сая төгрөгийн супер сугалаанд оролцох эрх зэрэг тусгай урамшууллуудыг санал болголоо. Мөн iPhone 18 Pro Series-ийг худалдан авч, төхөөрөмжөө идэвхжүүлсэн хэрэглэгчид 40 сая төгрөгийн супер сугалаанд оролцох эрхтэй болсон нь нээлтийн арга хэмжээний онцлох урамшууллын нэг байлаа. Ийнхүү iPhone 18 Pro Series-ийн Монгол дахь албан ёсны нээлт болон шөнийн худалдаа хэрэглэгчдийн идэвхтэй оролцоотой, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Мобиком Корпораци шинэ үеийн iPhone 18 Pro Series-ийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэж, дэлхийн зах зээлд танилцуулагдсан шинэ технологийг Монголд цаг алдалгүй авах боломжийг бүрдүүллээ. ФОТО:

Read full article →