Depository of News

Нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

newsdepo.com · world

Баавгай хүн рүү халдсан асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/, Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, Нийслэлийн онцгой байдлын газар /НБОГ/-аас мэдээлэл өглөө. Албаныхан БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастай нь ам орчимд баавгай хүний амь насанд хүрсэн явдал болсонд эмгэнэл илэрхийлэв. 2026 оны 10-р сарын 7-8-нд шилжих шөнийн 01:00 цагт Шуурхай удирдлагын төвийн 31-0005 дугаарын утсанд дуудлага ирүүлснийг Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн баг, Нийслэлийн онцгой байдлын баг дуудлага мэдээллийг авч тухайн байршилд очиж ажилласан байна. Улмаар өнөөдөр үүрийн 04:00 цагт БЗД-ийн онцгой байдлын комисс хуралдаж, бэлтгэл бэлэн байдлыг хангах, баавгайн тандалт тоо хэмжээг тогтоох, үргээх, иргэдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг шийдвэрлэж шуурхай ажиллаж байна гэв. Улаанбаатар хотын ногоон бүсэд 2018 онд хоёр удаагийн дуудлага мэдээлэл, 2019 онд нэг дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан ба энэ онд 24 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өчигдөр Нийслэлд гаргаж өгсөн байгаа ба бамбаруушаа дагуулсан эм баавгайг агнаж болохгүй, нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг цагдаагийн байгууллагын удирдлага дор аюулгүй болго гэсэн чиглэл, зөвшөөрөл өгсөн байна. Иймд нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн баавгайг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.

Read full article →