Depository of News

Энэ оны эхний есөн сард экспортолсон самнасан ноолуурын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 37 хувь өсөв

newsdepo.com · world

Монгол Улс 2026 оны эхний есөн сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 25.9 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс 16.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 9.7 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар экспортын дүн импортын дүнгээс 6.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: Экспорт 51.3 хувиар өсөж, 16.1 тэрбум ам.долларт; Импорт 14 хувиар өсөж, 9.7 тэрбум ам.долларт; Гадаад худалдааны нийт бараа эргэлт 34.7 хувиар өсөж, 25.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Экспортын өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээлэв. Тухайлбал Чулуун нүүрсний экспорт 82.3 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 40.9 хувиар; Зэсийн баяжмалын экспорт 1.98 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар; Төмрийн хүдрийн экспорт 6.75 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар тус тус өсжээ. Экспортын орлогын 7 тэрбум ам.доллар буюу 43.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 5.9 тэрбум ам.доллар буюу 36.9 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байна. Мөн ямааны самнасан ноолуурын экспортын хэмжээ 3.16 мянган тонн байгаа нь өмнөх жилийн мөн үеэс 37 хувиар өссөн дүн юм.

Read full article →