Depository of News

С.Болд-Эрдэнэ: Хүн чанартай, нинжин сэтгэлтэй нь бусдаас илүү товойж харагддагийг "Овгор" кинонд өгүүлнэ

newsdepo.com · world

"Хан хуур" пикчерсийн шинэ уран бүтээл "Овгор" уран сайхны киноны албан ёсны нээлт өчигдөр The Corporate Hotel & Convention Centre-д боллоо. 1980-аад оны Монгол орны амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх энэхүү бүтээлд Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Эрхэмбаяр нар хамтран тоглосноороо онцлог. Овгор киноны Бариган дүр тоглосон гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ "Овгор кино өнгөрсөн жилээс эхлээд өнөөдөр дэлгэцээр гарахад бэлэн болж байна. "Хан хуур" пикчерсийн Г.Эрхэмбаяр надад анх санал тавьж, энэ төслийг эхлүүлсэн. Киноны дүрүүдэд эрчүүд голдуу тоглосон учраас хүчтэй сонирхол татахуйц болсон. Овгор гэхээр атаман, гэмт хэрэг тал руугаа ойлгож магадгүй. Гэхдээ овгор хүн бусдаас илүү хүн чанар гаргаж, бусдыг ойлгож чаддаг. Аливаа зүйлийг уучилж чаддаг байх хэрэгтэй. Хүн чанартай, нинжин сэтгэлтэй нь бусдаас илүү товойж харагддагийг энэ кинонд өгүүлнэ. Социалист нийгмийн 1980 оны амьдрал ахуй, хүмүүсийн хоорондын харилцаа, хүмүүсийн сэтгэлгээ ямар байсныг харуулахыг зорьсон. Хүн чанартай байна гэдэг сэтгэл дотроо нэр төртэй амьдрахыг хэлдэг" гэв. "Би өнөөдөр маш гайхамшигтай зүйл үзлээ" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мөн өчигдрийн нээлтийн арга хэмжээнд манай улсад киноны зураг авалттай яваа БНСУ-ын нэртэй уран бүтээлч Сон Дон Иль, Чхве Ши Вон нар бүтээлчид ирж оролцон баяр хүргэсэн юм. Энэ үеэр Сон Дон Иль "Би өнөөдөр маш гайхамшигтай зүйл үзлээ. Киноны нээлт хийхдээ нийт уран бүтээлч төдийгүй арын албанд ажилласан хүмүүсээ тайзан дээр уриад баяр хүргэж буй явдлыг анх удаа Монголд харлаа. Та бүхний кино олон улсын зах зээл дээр маш амжилттай байх болтугай" хэмээн ярилаа. ФОТО:

Read full article →