After Hours Til Dawn аялан тоглолтыг үзэх 5 шалтгаан
Дэлхийн хамгийн том поп оддын нэг The Weeknd-ийн After Hours Til Dawn аялан тоглолтын дараагийн зогсоол Хонг Конг. 10-р сарын 24-нд болох энэхүү тоглолтыг яагаад заавал үзэх ёстой вэ? 1. After Hours Til Dawn аялан тоглолтын сүүлийн цэг 2022 онд эхэлсэн “After Hours Til Dawn” аялан тоглолт дөрвөн жилийн турш үргэлжилсний эцэст өндөрлөх гэж байна. Дараагийн зогсоол Сөүл, Бангкок, Хонг Конг бөгөөд Куала Лумпурт эцсийн тоглолтоо хийх юм. Тиймээс энэ бол The Weeknd-ийн хамгийн том аялан тоглолтыг үзэх сүүлчийн боломж гэхэд хилсдэхгүй. 2. Сүүлчийн 10 жилийн дурсамжаараа аялах боломж Поп хөгжмийн сүүлийн арван жилийг “Blinding Lights”, “Starboy”, “Save Your Tears”, “The Hills”, “Can’t Feel My Face” зэрэг дуугүйгээр төсөөлөхөд бэрх. Тэр дундаа “Blinding Lights” Billboard Hot 100-д түүхэн амжилт үзүүлсэн байдаг. Тиймээс энэ бол сүүлийн арван жил хамт байсан дуунуудаа нэг шөнийн турш дахин сонсож, дурсамжаараа аялах боломж юм. 3. The Weeknd-ийн бүтээсэн ертөнцөөр аялах боломж “After Hours Til Dawn” бол зүгээр нэг хөгжмийн тоглолт биш. Асар том тайз, гэрлийн шоу, визуал эффект, дуу хөгжим, бүжгийг ашиглаж The Weeknd-ийн бүтээсэн ертөнцөд аваачих тасалбар юм. Түүний дуу, клип, цомгуудаас л хардаг ертөнцийг энэ удаа дэлгэцээр биш, 50,000 хүний багтаамжтай Kai Tak Stadium-д өөрийн биеэр мэдэрнэ гээд бод доо. 4. The Weeknd-ийн нэгэн том түүхийн төгсгөл “After Hours”, “Dawn FM”, “Hurry Up Tomorrow” цомгууд нь хоорондоо уялдаа холбоотой нэгэн цогц түүхийг өгүүлдэг билээ. 2025 онд “Hurry Up Tomorrow” цомгоор энэхүү түүх өндөрлөсөн юм. Тиймээс “After Hours Til Dawn” аялан тоглолт нь The Weeknd-ийн уран бүтээлийн нэгэн том бүлгийг хаах онцгой мөч болж байна. 5. Юнивишнийн Flash deals 100% OFF Юнивишн хэрэглэгчдэдээ зориулан ээлжит Flash Deals урамшуулалт хөтөлбөрийг зарласан билээ. Хөтөлбөрийн сүүлийн үеийн супер бэлгийн эзэн The Weeknd: After Hours Til down тоглолтыг Хонг Конг-д үзэх хос тасалбарын эзэн болох юм. The Weeknd-ийн тоглолтыг үзэхийг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
