SUPER 92: 67 дугаар сургуулийн 6–12 дугаар ангийн 780 сурагчийг сурах бичгээр хангалаа
Синчи Ойл ХХК-ийн SUPER 92 брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 780 сурагчийг сурах бичгээр хангах ажлыг хэрэгжүүллээ. Ингэснээр тус сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчид сурах бичгээр бүрэн хангагдаж байна. SUPER 92-ийн ШТС-8 салбар тус сургуулийн ойролцоо байрладаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй орчин, хэрэглэгчдийнхээ гэр бүл, хүүхдүүдэд бодит хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд энэ удаагийн ажлыг 67 дугаар сургуульд хэрэгжүүлэхээр сонгосон юм. Сурах бичиг нь сурагчид хичээлээ давтах, гэрийн даалгавраа хийх, мэдлэгээ бататгахад шаардлагатай үндсэн хэрэглэгдэхүүний нэг. Тиймээс хүүхэд бүр шаардлагатай сурах бичгээр хангагдах нь суралцах тэгш боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү санаачилгыг “Мэдлэгээр цэнэглэж, Ирээдүйг бүтээнэ” уриан дор боловсролын онлайн платформ Aplus.mn-тэй хамтран хэрэгжүүлж, сурагчдад биет болон цахим сурах бичиг, сурах бичгийн хавтас бүхий багцыг хүргэлээ. SUPER 92 энэхүү ажлыг нэг удаагийн дэмжлэгээр хязгаарлахгүй, хүүхэд, боловсролд чиглэсэн нийгмийн хариуцлагын санаачилгуудаа цаашид тогтвортой үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
