Depository of News

Оросын пуужингийн цохилтын улмаас Украины нэг хотод 19 хүн амь үрэгдсэний тав нь гэртээ унтаж байсан хүүхдүүд байжээ

newsdepo.com · world

Лхагва гарагийн шөнө Украины хойд бүсийн нэг хотод орон сууцны 30 барилга Оросын пуужингийн цохилтод өртсөний улмаас 19 хүн амиа алджээ. Тэдгээрийн тав нь гэртээ унтаж байсан хүүхдүүд байсан байна. Нийслэл Киев хотоос зүүн зүгт оршдог Прилуки хотод болсон уг халдлагын үеэр нэг ойтой гурван хүүхэд амь үрэгдсэн, тэдний нэг нь ээж, эмээ нарынхаа хамт амь үрэгдсэнийг албаныхан мэдээлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг Оросын үйлдсэн “хамгийн жигшүүрт халдлагуудын нэг” гэж тодорхойлсон байна. Бас Оросын армийнхан үүнийг ерөнхийлөгч Владимир Путиний “төрсөн өдрийн бэлэг” болгон үйлдсэн байж болзошгүйг мэдэгджээ. Лхагва гарагт Путин 74 нас хүрсэн юм. Оросын батлан хамгаалах яам Прилуки хотод болсон халдлагын талаар дурдалгүйгээр Киев болон Украины бусад хэсэгт цэргийн үйлдвэрүүдийг онилсноо мэдэгдсэн байна. Лхагва гарагт Оросын агаарын цохилтын улмаас Киев хотод хоёр, Кременчук хотод хоёр, Александрия хотод хоёр, орон даяар нийтдээ 25 хүний амь үрэгджээ. Амь үрэгдсэн нэг настнууд Александр, Кирилл, Сергей нэртэй байсан, Максим хэмээх найман настай хүү бас алагдсаныг Зеленский мэдээлсэн байна. Александр хүү ээж Катерина, эмээ Виктория нарын хамт алагдаж, хүүгийн эгч Ольга ганцаараа амьд үлджээ. Энэ өдөр Оросын талаас нийт 70 пуужин харвасан нь Украины ард иргэдийн сэтгэл санааг шархлуулах зорилготой байсныг Зеленский хэлсэн байна. Украины агаарын зэвсэгт хүчин таван баллистик пуужин, 39 далавчит пуужин, 100 гаруй нисгэгчгүй онгоцыг устгаснаа мэдээлжээ. Нисгэгчгүй онгоцнуудын 46 нь сүүлийн үед Украины талд нэлээд хохирол учруулах болсон тийрэлтэт хөдөлгүүртэй загвар байсан гэнэ. Нийтдээ 26 орчим тооны далавчит болон баллистик пуужин Украины хамгаалалтыг нэвтэлж чаджээ. Зеленский бас өнгөрсөн 24 цагийн дотор Оросын нутаг дэвсгэрт газрын тосны хоёр байгууламж, цэргийн сургалтын талбай, Хар тэнгис дэх нэг байгууламжид агаарын цохилт өгснөө мэдэгдсэн байна. Эх сурвалж: BBC

Read full article →