Баавгай нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээжээ
Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо буюу Шар хаднаас 23 км зайтай Бурхант хошуу гэдэг газарт амьдардаг айлын гэр рүү баавгай халдаж нэг хүний амин хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн явдал өнгөрөгч шөнө гарчээ. Хүнд гэмтсэн хүн нь 50 орчим настай эмэгтэй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэхүү харамсалтай явдлын талаар өнөөдөр 09:30 цагт цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөхөөр боллоо.
