Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Сонгомол бөхийн төрлөөр 52 жил хүлээсэн медалийг Ганбаатарын Ганхуяг эх орондоо авчирлаа

newsdepo.com · world

Азийн наадмын бөхийн төрлүүд мөн хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Сонгомол бөхийн төрлөөр 97 кг-ын жинд зодоглосон Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Түркменистаны Аманберди Агаммамедовыг 9:5-аар илүүрхсэнээр сонгомол бөхийн төрлөөр 52 жилийн дараа Азийн наадмаас медаль зүүлээ. Сонирхуулахад монголчууд Азийн наадамд 1974 оны Техеранд болоход анх сонгомол бөхийн төрлөөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Тодруулбал 100 кг-ын жинд Хорлоогийн Баянмөнх мөнгө, 68 кг-ын жинд Ц.Нацагдорж хүрэл, 82 кг-ын жинд Д.Цэрэндаш, 90 кг-ын жинд Ж.Мөнхбат, +100 кг-ын жинд Д.Адъяатөмөр нар хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Read full article →