Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Лхагватогоогийн Энхрийлэн Азийн наадмын хүрэл медальтан боллоо

newsdepo.com · world

Азийн наадмын жүдогийн төрлийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн БНСУ-ын Ким Жи Сүтай барилдлаа. Хоёр тамирчны барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цаг сунгасан. Шийдвэрлэх үед манай тамирчны шийдсэн мэх ялалтад хөтөлж, хүрэл медаль авчирлаа. Энэ жинд алтан медалийг эзэн орны жүдоч Нарүми Таниока хүртсэн бол Хойд Солонгосын Ким Жи Хе мөнгө, Л.Энхрийлэнгийн хамт Казахстаны Эсмигүль Куюүлова хүрэл медаль хүртэв. Ийнхүү Монголын шигшээ баг нийт нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай боллоо.

Read full article →