АЙЧИ НАГОЯ 2026: Тэрбишийн Ариунзаяа МӨНГӨН МЕДАЛЬ хүртэв
Нагоя хотын "IG" аренад хоёр дахь өдрөө үргэлжилсэн жүдогийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа алтан медалийн төлөө барилдлаа. Тэрбээр олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Хо Мимитай хүч үзсэн юм. Барилдааны эхэнд юүко үнэлгээ алдсан нь медалийн өнгийг шийдвэрлэсэн юм. Манай тамирчин үлдсэн хугацаанд үнэлгээ авах гэж хичээсэн ч дэлхийн дэвжээнд олон барилдсан хашир аварга алдаа гаргасангүй. Энэ жинд хүрэл медалийг Японы Мио Шираканэ, Хойд Солонгосын Ким Хён А нар хүртлээ. Ийнхүү Монголын шигшээ баг нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай болж байна.
