Depository of News

ФОТО: Жагсагчид Төв шуудангийн уулзварыг хаажээ

newsdepo.com · world

Өнөө өглөөний 10:00 цагт бензиний хомстлыг эсэргүүцэж эхэлсэн иргэдийн жагсаал 14:00 цагийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзварыг хааснаар үргэлжилж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штаб болон ГХЯ олон улсын нөхцөл байдал, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл болон АМГТГ-аас шатахууны татан авалт болоод тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар 14:00 цагт мэдээлэл өгөх юм. Энэ жилийн зургаадугаар сарын сүүлээр улсын хэмжээнд ойролцоогоор 40 хоногийн нөөцтэй байсан ч долдугаар сард нийлүүлэлт 40%-иар буурсан. Улмаар долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл хомсдол орон даяар үргэлжилсэн билээ. Улмаар наймдугаар сарын дунд үед нийслэлийн хувьд хомсдол түр намжсан ч есдүгээр сарын сүүлээр ахин оочир дараалал үүсэх болсон юм. ФОТО:

Read full article →