АЙЧИ НАГОЯ 2026: Тэрбишийн Ариунзаяа шигшээд шалгарлаа
Азийн наадмын жүдогийн төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг болон эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг-ын медальтнууд тодрох хуваарьтай. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа эхлээд Тайландын Камолван Аккажаныг, дараа нь Энэтхэгийн Яамини Моуряаг, хагас шигшээд Хойд Солонгосын Ким Хён Аг яллаа. Ингэснээр тэр алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн эхний даваанд хийлээд Киргизийн Адина Марсбековна Кочконбаеваг, хагас шигшээд Хойд Солонгосын Ким Жэ Хыг ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Энхдөл хүрлийн төлөө барилдахаар болсон байна.
