НОБГ: Онцгой байдлын байгууллагын шуурхай албаны автомашинд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хүсье
Онцгой байдлын байгууллага цаг минуттай уралдаж гал түймэр, гамшиг ослын аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалж ажилладаг. Өнөөдөр буюу /2026.10.01/-ний өдөр иргэд авто зам хааж, жагсаал, цуглаан зохион байгуулахыг олон нийтийн цахим сүлжээгээр уриалж байгаа нь гал түймэр, гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд саад учруулах, үүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд аюул дагуулж болзошгүй байна. Иймд яаралтай дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж яваа Онцгой байдлын байгууллагын шуурхай албаны автомашинд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хүсье гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас уриаллаа.
