АЙЧИ НАГОЯ 2026: Ганбаатарын Ганхуяг, Тогтохын Алтжин нар хүрэл медалийн төлөө барилдана
Азийн наадмын сонгомол, чөлөөт бөхийн хоёр дахь өдөр сонгомол бөхийн гурав, эмэгтэй нэг жингээр үргэлжиллээ. Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд нийт 12 бөх зодоглосноос Ганбаатарын Ганхуяг эхний даваанд хийлээд БНСУ-ын И Мин Хог 3:2-оор илүүрхсэн ч дараа нь Энэтхэгийн Нитешд дийлдэв. Улмаар хүрлийн төлөө Туркменистаны Аманберди Агамаммедовтой Улаанбаатарын цагаар 17:45 цагт хүч үзнэ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч сорьсон Т.Алтжин эхний даваанд Балбын Сушила Чандыг оноогоор цэвэр ялсан ч Японы Нонока Озакид ялагдлаа. Ингээд хүрлийн төлөө Энэтхэгийн Манситай Улаанбаатарын цагаар 18:15 цагт өрсөлдөх хуваарьтай байна.
