Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Таеквондогийн пүүмсэ төрөлд Л.Бадам шигшээ шатанд өрсөлдөнө

newsdepo.com · world

Азийн наадмын таеквондогийн төрөл өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн пүүмсэ буюу үзүүлбэрийн төрөлд нийт 16 тамирчин өрсөлдөхөд манай улсаас Лхагвын Бадам оролцсон юм. Манай тамирчин Л.Бадам 8.24 оноогоор хэсэгтээ гуравдугаарт жагссанаар шигшээд өрсөлдөх эрхээ авлаа. Түүний хэсгээс Филиппиний Жулиана Канделариа, Ираны Ясаман Лимоучи болон Вьетнамын Санг Чау нар шигшээ шатанд тунаж үлдсэн юм. Харин нөгөө хэсгээс БНСУ, Тайланд, Макао, Японы тамирчид дараагийн шатанд шалгарчээ. Шигшээ шатны үзүүлбэр Улаанбаатарын цагаар 14:30 цагт үргэлжлэх юм.

Read full article →