ҮЙЛ ЯВДАЛ: Иргэд автомашинаасаа бууж үнийн өсөлт, шатахууны хомсдолыг эсэргүүцнэ
Төрийн ордонд 10:00-16:00 цагт Байнгын хороод хуралдана. 11:00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс хөдөө аж ахуйн салбарын ₮6.6 их наядын хулгайн талаар мэдээлэл өгнө. Төв зам дээр 10:00 цагт Иргэд автомашинаасаа бууж үнийн өсөлт, шатахууны хомсдолыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулна. АҮЭБЯ-ны хурлын танхимд 14:00 цагт Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурал болно.
