Depository of News

“Тэнгэр Хуримтлал” сан “Хуримтлалын дараагийн үе”-ийг эхлүүллээ

newsdepo.com · world

Тэнгэр Фанд Менежмент ХХК-ийн үүсгэн байгуулсан “Тэнгэр Хуримтлал” хамтын хөрөнгө оруулалтын сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авч, хуримтлал болон хөрөнгө оруулалтыг хүн бүрд илүү хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тэнгэр Хуримтлал” аппликейшнийг зах зээлд нэвтрүүлээд байна. Ингэснээр та бага дүнгээр хуримтлалаа эхлүүлж, тогтмол нэмэхийн зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулалтын удирдлагын тусламжтайгаар урт хугацаанд өндөр өгөөжтэй өсгөх боломжтой. Тэнгэр Хуримтлалыг ашиглан санхүүгийн зорилгоо төлөвлөх боломжтой Мөрөөдөл тодорхой төлөвлөгөөтэй болсон цагт бодит зорилго болдог. Тиймээс та “Тэнгэр Хуримтлал” аппликейшнийг ашиглан өөрийн зорилгоо тодорхойлж, түүнд хүрэх мөнгөн дүн болон хугацаагаа сонгоорой. Ингэснээр том мэт санагдах санхүүгийн зорилгодоо та өдөр бүрийн жижиг алхмаар ойртож чадна. Өнөөдөр таны багахан дүнгээр эхэлсэн хуримтлал маргаашийн том зорилгын тань эхлэл болно. Тэнгэр Хуримтлал хэрэглэхэд хялбар уу? Хуримтлуулах хүсэл хүн бүрд бий. Харин завгүй амьдралын хэмнэл дунд сар бүр хуримтлалаа хийхээ мартахаас эхлээд тогтмол үргэлжлүүлэхэд амаргүй байдаг. Тиймээс таны хуримтлуулах дадлыг дэмжихээр “Тэнгэр Хуримтлал” аппликейшн бүтээгдсэн. Сэрүүлэг таныг өглөө босохыг сануулдаг шиг аппликейшн таны сонгосон өдөр хуримтлалаа нэмэхийг сануулна. Ингэснээр та нэг ч өдрийг алдахгүйгээр өөрийн зорилгодоо алхам алхмаар ойртож чадна. Тэнгэр Хуримтлал өндөр өгөөжтэй юу? Хуримтлуулж байгаа мөнгө тань зүгээр л дансанд хадгалагдахгүй. Учир нь уламжлалт хадгаламжийн жилийн 12 хувийн хүү нь татварын дараа 10.8 хувь болдог. Харин “Тэнгэр Хуримтлал” сан нь зах зээлийн нөхцөлөөс хамааран шимтгэл, татварын дараах жилийн өгөөжийг 15–17 хувьд хүргэхээр зорьж байна. Мөн танд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарвал хэн нэгнээс зээлэх бус хуримтлалаасаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хуримтлал таныг гэнэтийн санхүүгийн эрсдэлээс хамгаалаад зогсохгүй ирээдүйн зорилгод тань хүргэнэ. Жишээ тооцоолуур: Тэнгэр Хуримтлал найдвартай юу? Хуримтлал бол таны хөдөлмөрөөрөө бүтээсэн хөрөнгө. Тиймээс таны хөрөнгийг хаана, хэрхэн хадгалж, яаж өсгөж байгааг мэдэх нь чухал. “Тэнгэр Хуримтлал” сан нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд, кастодиан Голомт Банк, Nexia Global Mongolia аудитын байгууллага болон QPay Mongolia зэрэг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, олон талын хяналт бүхий тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Хуримтлалын үнэ цэн өндөр дүнгээр эхлэхээс хамаарах уу? Хуримтлалын үнэ цэн хэдэн төгрөгөөр эхэлснээс огт шалтгаалдаггүй. Харин эрт эхэлж, хэр удаан тууштай үргэлжлүүлсэн бэ? гэдэгт л оршдог. Та өнөөдөр бага дүнгээр эхэлсэн ч цаг хугацааны явцад хуримтлал нь таны санхүүгийн бат бөх суурь болж чадна. Тиймээс “Илүү их мөнгөтэй болохоороо хуримтлуулна” гэж хойшлуулахын оронд “Өнөөдөр” эхлүүлээрэй. Таны хуримтлал цаг хугацааны явцад хэрхэн өсөх вэ? Цаг хугацаа + Тогтмол хуримтлал + Өгөөж нийлээд таныг хүссэн зорилгод тань хүргэх үнэ цэнтэй хөрөнгө болдог. “Тэнгэр Хуримтлал” таны энэ замыг илүү хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй болгохоор “Хуримтлалын дараагийн үе”-ийг эхлүүлж байна. Хэрэв та өнөөдрөөс эхлэхэд бэлэн бол: “Тэнгэр Хуримтлал” аппликейшнийг татах холбоос / https://onelink.to/26rkjd / Тэнгэр Фанд Менежмент ХХК Хаяг: BlueSky Tower, 1102 тоот Утас: 7222-1717 Цахим шуудан: support@tengerfund.mn Сошиал хуудас: www.facebook.com/TengerHurimtlal www.facebook.com/tengerfundmanagement

Read full article →