Depository of News

₮26.2 тэрбумын төсөвт өртгөөр дахин баригдсан 30 дугаар сургуулийн барилгыг улсын комисс хүлээж авчээ

newsdepo.com · world

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй 30 дугаар дунд сургуулийн барилгыг дахин барьж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Нийслэлийн төсвийн ₮26.2 тэрбумаар баригдсан тус сургуулийн шинэ барилга 960 хүүхдийн суудалтай байна. Шинэ сургуулийн барилга нь нийт 8,545.0 м.кв талбайтай, дөрвөн блок, зоорьтой гурван давхар бөгөөд хоёр спорт заал, нэг урлаг заалтай баригджээ. Дунд сургуулийн барилга ашиглалтад орсноор хамран сурах тойргийн хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл сайжирч, сургалтын хүртээмж нэмэгдлээ гэж албаны эх сурвалж мэдээлэв. 2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэснээр сургуулийн хуучин барилгыг нурааж, 2025 оны хоёрдугаар сард ажлын зураг батлагдан, шинэ барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК шалгарчээ. Мөн тус дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Тус барилгыг “ДИ БИ ТИ БИ” ХХК барьжээ.

Read full article →