Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: И-Спортын "Mobile Legends: Bang Bang" төрлөөр Монголын баг ХҮРЭЛ МЕДАЛЬ зүүв

newsdepo.com · sport

Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын и-спорт буюу цахим спортын "Mobile Legends: Bang Bang" төрлөөр манай залуус хүрэл медаль хүртлээ. Нийт 11 улсын 63 тамирчин өрсөлдсөн уг төрөлд Монголын баг хэсэгтээ Камбожийг буулган авсан юм. Улмаар шөвгийн наймд Хонконгийг 2:0-ээр илүүрхсэн ч хагас шигшээд Индонезийн багт 0:2-оор ялагдлаа. Энэ тэмцээний аваргын төлөө Мьянмар залуус Индонезийн эсрэг тоглохоор болжээ. Ингэснээр Монголын шигшээ баг нэг алт, дөрвөн хүрэл медалиар 26 дугаар байранд бичигдэж эхэллээ.

Read full article →