Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Ганбаатарын Наранцэцэг ХҮРЭЛ медаль хүртэв

newsdepo.com · world

Нагоя хотноо болж байгаа Азийн наадмын жүдогийн эхний медальтнууд тодорч эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 11 жүдоч зодоглосноос Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртэв. Энэ удаагийн тэмцээнд оролцогчдоос жиндээ насаар хамгийн ахмад буюу 31 настай Г.Наранцэцэг эхний даваанд хийлээд Тажикистаны Ахлия Муминоваг цэвэр ялсан. Улмаар Японы Мицүки Кондод дийлдсэн ч хүрлийн төлөө Энэтхэгийн Асмита Дейг илүүрхсэнээр хүрэл медаль хүртэв. Ингэснээр Монголын баг одоогийн байдлаар гурван хүрэл медальтай болж байна.

Read full article →