АЙЧИ НАГОЯ 2026: Сонгомол бөхөөр Н.Ганбаяр, чөлөөтөөр Э.Дэлгэрмаа нар ХҮРЭЛ МЕДАЛИЙН төлөө барилдана
Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын чөлөөт, сонгомол бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Сонгомол бөхийн 67 кг, 87 кг, 130 кг болон эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн барилдаанууд болсон юм. Сонгомол бөхийн 67 кг-ын жинд зодоглосон Намсрайн Ганбаяр эхний даваанд Индонезийн Мухаммад Альянсяхыг 3:1-ээр илүүрхсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Японы Кётаро Согабэд 2:10-аар дийлдсэн юм. Ингээд манай тамирчин хүрэл медалийн төлөө Казахстаны Мейржан Шермаханбеттай хүч үзэхээр боллоо. Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 17:07 цагт эхэлнэ. Гэрэл зургийг Ч.Ганболд (Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо) Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон Энхсайханы Дэлгэрмаа эхний даваанд хийлээд хоёрдугаар тойрогт Японы Иши Амитай барилдаж оноогоор цэвэр ялагдсан юм. Гэхдээ дагах барилдаанд Казахстаны Жамила Бакбергановаг 6:0-ээр ялснаар хүрлийн төлөө БНХАУ-ын Шиа Лонтой Улаанбаатарын цагаар 18:28 цагт барилдахаар болжээ.
