Depository of News

Философич С.Молор-Эрдэнэд хилийн хориг тавьж, суллах шийдвэр гаргажээ

newsdepo.com · world

Философич С.Молор-Эрдэнийг есдүгээр сарын 2-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан цагдан хориод буй. Тэгвэл өнөөдөр С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, цагдан хориог цуцлах шийдвэрийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргажээ. Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиуны бичсэн тоймыг хүргэж байна. "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.

Read full article →