Өнөөдөр Улаанбаатар хотод цасан шамарга ахин ажиглагдана
Улаанбаатар хотод өнөөдөр өдөр ширүүн салхи бүхий цас буюу шамарга болоод өнгөрсөн юм. Уг үзэгдэл өнөөдөртөө дахиад ажиглагдахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө /2026.09.28-29/ 0.3-1.0 мм нойтон цас орж 2-7 см цасан бүрхүүл тогтсон байна. Улмаар агаарын температур 3-11 градусаар хүйтэрч, өдөртөө +4...+5 градус дулаан, шөнөдөө -2...-7 градус хүйтэн байжээ. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хонож байгаа тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулаад байгаа юм.
