Depository of News

CallPro компани байгууллагын харилцаанд зориулсан AI шийдлүүдийг танилцууллаа

newsdepo.com · tech

Өнөөдөр хиймэл оюун нь зөвхөн технологийн чиг хандлага төдий биш, бизнесийн байгууллага бүрийн заавал нэвтрүүлж, ашиглаж эхлэх шаардлагатай гол зэвсэг болоод байна. Байгууллагууд цаг хугацаа, санхүү болон хүний нөөцөө хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэх хамгийн оновчтой замаар хиймэл оюуныг нэгэн дуугаар нэрлэж байна. Дэлхий нийтийн энэхүү хөгжлийн жишгээр КоллПро ХХК уламжлалт харилцаа холбооны платформыг хиймэл оюунд суурилсан шийдлээр хүчирхэгжүүлж, байгууллагын харилцааны бүх сувагт ашиглах боломжтой AI туслахуудыг зах зээлд нэвтрүүллээ. Эдгээр шийдлүүд нь байгууллагын суваг бүрээс үүсэж буй олон тооны харилцааны мэдээллийг бүрэн боловсруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглан борлуулалт болон харилцагчийн үйлчилгээг бодитоор сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгох юм. Дуудлагад хариулахаас эхлээд шинжлэх хүртэл, асуултад хариулахаас эхлээд хүсэлт шийдвэрлэх хүртэл байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэх дараах 6 шийдлийг санал болгож байна. 1. AI оператор Байгууллагын утсанд ирэх дуудлага бүрийг хүлээлгийн хугацаагүйгээр шууд авч, хэрэглэгчид шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг операторын тусламжгүй үзүүлнэ. Операторын ажлыг хөнгөвчилж, түгээмэл асуултуудыг бие даан шийдвэрлэж, нарийн төвөгтэй асуудлыг операторт шилжүүлж хамтран ажиллах юм. Үүнээс гадна хэрэглэгчид рүү залгаж мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах, санал болгох, судалгаа авах гэх мэт бүх төрлийн дуудлагыг таны өмнөөс чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. 2. AI чатын туслах Фэйсбүүк, Инстаграм гэх мэт сошиал сувгаар ирэх хэрэглэгчийн чатад 24/7 хариулна. Хэрэглэгчийн асуулт, хүсэлтийг бүрэн ойлгож, байгууллагын мэдлэгийн санд тулгуурлан үнэн, зөв, оновчтой хариултыг өгнө. 3. Дуудлагад анализ хийх AI Дуудлагын бичлэгт суурилан харилцан яриаг текст болгон хөрвүүлж, тухайн ярианы гол санааг 1-3 өгүүлбэрт багтаан товчлон гаргаж өгнө. Мөн санал, хүсэлт, гомдол, борлуулалт гэх мэт байгууллагадаа тохируулан үүсгэсэн ангиллаас ярианы агуулгад тохируулан автоматаар сонгож өгнө. Ингэснээр бүх дуудлагын мэдээллийг боловсруулж, харилцан яриаг байгууллагад ашигтай дата болгон хувиргах юм. Өөрөөр хэлбэл, ямар төрлийн дуудлага их ирж байгаа, ямар асуудлаар холбогдож байгааг мэдэхэд хялбар болно. 4. Дуудлагын чанар, стандартыг үнэлэх AI Үйлчилгээний чанарыг шалгах, операторын гүйцэтгэлийг үнэлэхийн тулд дуудлагаа нэг бүрчлэн сонсох шаардлагагүй боллоо. AI туслах нь байгууллагын тогтоосон стандарт, зааврын дагуу дуудлага бүрийг автоматаар шалгаж, үнэлгээ өгнө. Операторын харилцааны соёл, хандлага, ярианы өнгө аяс, асуулт, хариулт зэргийг тогтмол хянаж, харилцагчийн үйлчилгээний чанарыг сайжруулах бөгөөд үйлчилгээний явцад хаана алдаа гарч байгааг цаг тухайд нь шуурхай олж илрүүлэхэд туслах болно. 5. Платформын туслах CallPro Platform систем доторх ажилтны хувийн туслах Аряа нь системийн бүтэц, тохиргоотой холбоотой асуулт бүрд хариулж, тайлан, үзүүлэлт гэх мэт бүхий л өгөгдөлтэй ажиллахад тань тусална. Шаардлагатай мэдээллээ системээс гараар хайж, боловсруулахын оронд хиймэл оюуны тусламжтайгаар мэдээлэлтэй ажиллах, тайлан боловсруулах процессоо илүү хялбарчлаарай. 6. Ажилтны хувийн туслах Байгууллагын дотоод чат, ажилтны дугаарыг нэгтгэсэн CallPro Teams аппликейшн доторх ажилтан бүрд туслах хувийн AI. Компанийн дотоод дүрэм, журмаас лавлах, групп чатад яригдсан сэдвийг тоймлох, ажлын даалгавар гаргуулах, дуудлагын түүхээс мэдээлэл гаргуулах, хурлын гол санаа, шийдвэрийг хураангуйлах зэрэг өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, автоматжуулна. Хиймэл оюун өдгөө туршилтын шатнаас гарч, бодит хэрэглээ болж, дэлхийн дахины бүхий л байгууллагуудын үйл ажиллагааны нэгэн том хөшүүрэг болж байна. Байгууллагынхаа хэрэгцээнд тохирох AI туслахыг нэвтрүүлэх үү? CallPro-ийн хиймэл оюунт шийдлүүд нь тодорхой нэг салбар, төрлийн байгууллагаар хязгаарлагдахгүй. Байгууллагын дугаар болон сошиал хаягтай бүхий л байгууллагууд дээрх хиймэл оюуны шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтой юм. Бизнесийн утас, мессеж, сошиал сувагтаа нэвтрүүлэх хиймэл оюуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7272-7070 дугаараас болон www.callpro.mn вэбсайтаас аваарай.

Read full article →