УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна
УИХ тарах тухай яриа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөх бүрд нэг сонирхолтой дүр зураг ажиглагддаг. Жирийн иргэд “төрийн ажил явахгүй бол дахин сонгуулиа хийе, сонголтоо шинээр хийе” гэж харьцангуй энгийнээр хардаг бол эрх мэдлийн хүрээнд байгаа хэсэг нь үүнийг төр нурах гэж буй мэт сүржигнэн эсэргүүцдэг.Яагаад? Учир нь сонгууль жирийн иргэнд алдах зүйл биш, харин сонгох боломж. Харин эрх мэдэлтэй хүмүүст сонгууль бол албан тушаал, нөлөө, ашиг сонирхлоо алдах эрсдэл юм.
